Finding Teddy

Finding Teddy

Not enough ratings
'Finding Teddy' тоглоомын заавар.
By Khusley
Тэгэхээр анхныхаа guide буюу тоглоомын зааврыг бичиж үзлээ. Хэх, залхуу хүрээд 'Finding Teddy' гэх жижигхэн тоглоомыг сонголоо гэсэн чинь ... багагүй 'том' юм гээч! Харин тоглоомын тухайд гэвэл энгийн нэгэн point-and-click хийгээд puzzle тоглоомнуудын нэг. Гэхдээ өнгө хийц, дүрслэлийн хувьд бусдаасаа ялгарч чадсан шүү.
   
Award
Favorite
Favorited
Unfavorite
1-р алхам. Алим.
Алтан алимыг зурган дээрх хачин амьтанд аваачиж өгнө. Энэ даалгаврыг цэцэрлэгийн хүүхэд ч биелүүлэхээр юм байна.

2-р алхам. Мэлхийнүүд.
Энэ ч бас их амархан даалгавар байна. Толгой дээрээ титэм зүүсэн мэлхийний юу гэж хэлэхийг нь сайн тогтоож аваад дараагийн таван мэлхийн дээр очоод дарааллынх нь дагуу дуугаргана.

3-р алхам. Шил, хөрөө бас саваа.
Таныг доорх газруудыг олсон гэдэгт итгэлтэй байна. Шилэн лонхыг авч яваад горхины уснаас дүүргээрэй. Ингээд шилтэй усаа хатан зөгийн дээр авч очих хэрэгтэй. Урд нь байгаа цэцгийг усласнаар өнөөх зөгий уг цэцэгнээс бал сорж авах ба хариуд нь чамд хөрөө өгөх болно. Харин хөрөөгөөр агуй дотор байгаа модыг тайрч аваад сүүлийн зурганд үзүүлсэн нүхрүү шургуулаарай. Дотроос нь жижигхэн зөгий гарч ирэх бөгөөд тэрээр үлдсэн тоглолтын тань туршид таньд хань болох болно.

4-р алхам. Тотем.
Зөгийнийхөө тусламжтайгаар модны мөчир дээр байгаа өдийг аваарай. Тэгээд энэ өдөө өнөөх шилэн лонх олсон газрын дэргэд буй шувууны хэлбэртэй тотемд аваачиж өгнө. Энэ үед шувууны амнаас гарах аялгууг та сонсоод өөрийнхөө 'нот'-ны хэсгээс тохирох тэмдэгдэгтийг нь тааруулж олоорой. Гэхдээ чи сайн ажиглах юм бол тэд зүгээр нэг 'нот' тэмдэгтүүд биш англи хэлний цагаан толгойн үсэгнүүд байгааг анзаарах болно! Харин тотем маань юу гэж дуулж байна гээч : HAPPY. Ингээд энэ үгийг уйлж буй амьтанд очоод хэлнэ. Хариуд нь тэр чамд алтан түлхүүр өгөх болно. Алтан түлхүүрээр аль хаалгыг онгойлгож болохыг та мэдэж байгаа байх.


5-р алхам. Шоргоолж, аалз бас муур.
Шилэн лонхныхоо тусламжтайгаар шоргоолжийг барьж аваад аалзанд аваачиж өг. Хариуд нь танд нь утсан бөмбөгийг өгөх бөгөөд энэ нь танд модон дээр сууж буй муурыг буулгаж ирэхэд туслах болно. Ингээд та хоёр дагуултай боллоо.

6-р алхам. Сохор номин.
Маш амархан даалгавар. Харин сохор номингийн хэлж буй үгийг тайлж уншив уу? Тэр DIG буюу УХ гэж хэлж байна.

7-р алхам. Матар.
Дараах гурван эд зүйлсийг олоорой : Хормогч, хиймэл үс тэгээд ногоо. Ингээд энэ гурвыг хооронд нь эвлүүлж тавиад матарт өгөх урхи бэлэх болох нь тэрдээ.

8-р алхам. Махчин шувуу.
Бороо орж байгаа газраас та дагуулуудынхаа тусламжтайгаар шарсан мах авах хэрэгтэй. Энэ махаа эргээд махчин шувуунд аваачиж өгнө. Ингээд түүний дуулах дууг 'нот'-ныхоо дэвтрээс тохируулж олоорой. Олсон бол оршуулгын газарт буй булшинд очоод тоглуулах хэрэгтэй. Үг : DEAVH . DEATH биш шүү, DEAVH.

9-р алхам. Могой.
Булшнаас дэнлүү гарч ирэх бөгөөд дэнлүүний тусламжтайгаар өнөөх газар доорх харанхуй газрыг гэрэлтүүлээрэй. Тэнд улаан өнгийн эрдэнэс байх бөгөөд түүнийг могойнд аваачиж өг.

10-р алхам. Цох.
Эхлээд шар өнгөтэй доорх жижигхэн хорхойг та олох хэрэгтэй. Түүнийгээ цохонд аваачиж өг. Үүний дараагаар тэр доош буугаад дараагийн тасалгаанд явж орох болно. Одоо та цохныхоо түрүүн аялж байсан тэр аяыг тоглох шаардлагатай. Үг : HELP.

11-р алхам. To Be Continued ...
Дараа нь залхуу хүрээгүй үедээ үргэлжлүүлнээ! XD